
Английн “Лэйцестерийн барууд” багийн алдарт тоглогч Маню Туйлаги зураг авахуулах үед сахилгагүйтэж Их Британийн парламентын тэргүүний ард хоёр хуруугаа гозойлгон тулуайн чих хийжээ. Фото зураг интернэт ертөнцөд хурдан тархаж англичуудын дунд нэлээдгүй шуугиан дэгдээсэн байна.
Харин тэрээр энэ явдлын дараа албан ёсны твиттерээрээ дамжуулан Ерөнхий сайдаас уучлал хүсчээ. Хариуд нь Дэвид Камерон хошигнол гэдгийг ойлгож байгаа тул уучлал гуйх хэрэггүй хэмээжээ.
Маню Туйлаги сахилгагүй гэдгээрээ алдартай нэгэн. Тэрээр хоёр жилийн өмнө Шинэ Зеландад болсон дэлхийн цомын тэмцээний үеэр усан онгоцноос үсэрч саваагүйтсэнийхээ төлөө Рагбигийн холбооноос 3000 фунтээр торгуулж байсан аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)