БНСУ тэнгэр баганадсан анхны үл үзэгдэгч барилгыг бүтээхээр болжээ. Саяхан зохион байгуулагдсан өндөр барилгын загвар гаргах тэмцээнд Өмнөд Солонгосын “GDS Architects” компани тэргүүлсэн байна. Тус компанийн “Эцэс төгсгөлгүй цамхаг” нэртэй 450 метрийн өндөртэй барилгын төсөл тэмцээнд шалгарсан аж. Энэхүү гайхамшигт барилгыг Сөүл хотын захад орших Инчеоний онгоцны буудлын ойролцоох Чионгна дүүрэгт босгохоор төлөвлөжээ. Харин олон тооны слайдан аппаратын тусламжтайгаар барилгыг үл үзэгддэг болгон загварчлах юм байна. Цамхгийн гадна тал нэлэнхүйдээ усан болор дэлгэц болон слайдан аппаратаас бүрдэх аж. Энэ нь хараа зүйн мэдрэмж бүхий технологий ашиглан барилгын холоос харагдах байдлыг бүрсийлгэж, зэрэглээ мэт алга боломжийг бүрдүүлж байгаа аж.
“Эцэс төгсгөлгүй цамхаг”-ийн ажиглалтын тавцан нь өндрөөрөө дэлхийд гуравдугаарт бичигдэнэ гэлээ.
Цамхгийг хэзээ барьж дуусах талаар мэдээлээгүй байна.
Д.Идэр



























































