Өчигдөр Францын Сенат 16-аас доош насны хүүхдүүдийн дунд миссийн тэмцээн
зохион байгуулахыг хориглосон хуулийн төслийг хэлэлцжээ.

Өчигдөр Францын Сенат 16-аас доош насны хүүхдүүдийн дунд миссийн тэмцээн зохион байгуулахыг хориглосон хуулийн төслийг хэлэлцжээ. Бяцхан миссийн тэмцээн нь ялангуяа охидыг ялгаварлан гадуурхахад хүргэдэг, хүүхдийн эрхийг зөрчдөг томоохон асуудлуудын нэг хэмээн хууль санаачлагчид үзэж байна.
Дээрх хуулинд хэрвээ ийм төрлийн тэмцээнд хүүхдээ оролцуулбал эцэг эх, асран хамгаалагчид хоёр жил хүртэл шоронд хоригдох эсвэл 30 мянган еврогийн торгууль ногдуулахыг тусгажээ.
Сенат хуулийн төслийг 146 саналаар дэмжсэн байна. Тиймээс ирэх долоо хоногт хуулийн төслийг Доод танхим хэлэлцэж, санал хураахаар болжээ.