
Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хээл хахууль авилгын хэрэгт буруутгагдаж байгаа Бо Силайн хэргийг сонсох тав хоногийн шүүхийн хуралдаан өнгөрсөн сарын 26-нд дууссан байна. Түүнд урт удаан хугацаагаар шоронд суух эсвэл цаазаар авах ял онооно гэдэгт буруутгагч тал итгэлтэй байна. Харин Бо Силай өөрөө гэм буруугаа хүлээсэн шинж байхгүй байгаа юм гэж сонин бичжээ.
Мөн Бо Силайг дээд шүүхэд давж заалдах байх гэж таамаглаж байна.
Далянь хотын захирагч, Худалдааны сайд, улсын томоохон хот Чунцины намын хорооны дарга асан 64 настай Бо Силай Хятадын хамгийн ирээдүйтэй улс төрчийн нэг хэмээн тооцогдож байсан билээ.