БНХАУ-ын хамгийн баян хүнд тооцогддог Зун Цинху өчигдөр балмад
этгээдүүдийн халдлагад өртжээ. Жөзян мужийн Ханжоу хотноо байрлах
гэрийнх нь ойролцоо гэмт хэрэгтнүүд түүн лүү дайрч, зүүн гарын дөрвөн
хурууг огтлоод зугтсан байна.

БНХАУ-ын хамгийн баян хүнд тооцогддог Зун Цинху өчигдөр балмад этгээдүүдийн халдлагад өртжээ. Жөзян мужийн Ханжоу хотноо байрлах гэрийнх нь ойролцоо гэмт хэрэгтнүүд түүн лүү дайрч, зүүн гарын дөрвөн хурууг огтлоод зугтсан байна.
“Hurun” буюу Хятадын “Форбс” сэтгүүл баячуудынхаа жагсаалтыг саяхан гаргасан билээ. Энэхүү жагсаалтад Вахаха ундааг үйлдвэрлэгч компанийн эзэн Зун Цинху 18.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр хоёрдугаарт бичигдсэн юм.
Холбогдох албаныхан хэргийг шалгаж эхэлжээ. Зун Цинху халдлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй ч өш санасан хэрэг байж болох юм хэмээн Хятадын хэвлэлүүд бичиж байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)