
Хассан Роухани “NBC” телевизэд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай хамтран ажиллахыг хүсч байгаа гэжээ. Барак Обама түүнийг сонгуульд ялсанд баяр хүргэж захидал илгээж байсан билээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Барак Обама түүнд цөмийн хөтөлбөртэй холбогдуулан захидал хүргэснийг Хассан Роухани сайшаан хүлээн авсан байна.
Ираны Ерөнхийлөгч Америкийн томоохон хэвлэлд ерөнхий бодлогынхоо тухай ил тод ярьсан нь Вашингтонтой хамтран ажиллахыг илүүд үзэж байгааг харуулж байна хэмээн ажиглагчид бичжээ.