
Халуун орны Ингрид болон Мануэль нэрт шуургуудад Мексикийн 254 тосгон нэрвэгдэж нийтдээ 39 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна. Мөн 100 гаруй гол үерлэжээ.
24 цагийн дотор хоёр хүчтэй шуурга далайн эргийн хотуудыг дараалан дайрсан нь 1958 оноос хойш анх удаа тохиолдсон ховор үзэгдэлд тооцогдож байна. Акапулко, Гуэрреро мужууд гамшигт хамгийн их өртсөн бөгөөд газрын хөрс нурсны улмаас онгоцны буудал болон хурдны замуудыг хаасан тул 40 мянган жуулчин гацаанд байгаа аж.
Мексикийн Ерөнхийлөгч Энрик Пена Нието өнгөрсөн даваа гарагт Акапулко мужид зочилж, нөхцөл байдалтай танилцжээ. Засгийн газар гамшигт өрстөн бүс нутгуудад 230 сая песо буюу 18.5 сая ам.доллар төсөвлөсөн байна.
Д.Идэр