Египет Газын зурвасын уулзвар болсон Рафахын хилийг нээсэн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Тус хилийг долоон өдрийн турш хаасан нь Газын зурвасын иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байсан билээ. Газын зурвасыг хянадаг Хамас бүлэглэл Египетэд шаардлага хүргүүлсний улмаас хилийг нээж байгаа юм.
Зөвхөн хүн нэвтэрдэг хилийг энэ сарын 11-ний өдөр Рафах хотод олон хүний амийг авсан халдлага гарсны дараа хаасан байна. Рафах хилийг хааснаар 1.7 сая палестинчуудын нутаг Газын зурвас гадаад ертөнцөөс таслагдаад байсан аж.
Хэдийгээр Газын хилийг нээсэн ч гэлээ өдөрт 300 хүнийг л нэвтрэхийг зөвшөөрчээ. Харин өмнө нь тус гарцаар өдөрт 1000 гаруй хүн нэвтэрдэг байсан байна.
Д.Идэр



























































