Дэлхийн кофены хамгийн алдартай сүлжээ “Starbucks”-ийн АНУ дахь салбарууд үйлчлүүлэгчдээ буу авчрахгүй байхыг хүслээ. “Starbucks буунд хориг тавиагүй. Гэхдээ буу манай компанийн үйл ажиллагаанд оролцоосой гэж хүсэхгүй байна” хэмээн компани мэдээлжээ. Ингэснээр “Starbucks”-ийн үйлчлүүлэгчид аюулгүй, тохь тухтай нөхцөлд үйлчлүүлэх болно гэж компанийн удирдлагууд үзэж байгаа аж. АНУ-д тус компанийн 7000 сүлжээ ресторан ажилладаг байна.
Өнгөрсөн даваа гарагт Вашингтон хотын тэнгисийн цэргийн баазад буутай этгээд халдсанаар 12 хүний амийг хөнөөсөн нь АНУ-д буутай хяналтыг чангатгах тухай мэтгэлцээнийг дахин өрнүүлээд байгаа юм.
Д.Идэр



























































