Өчигдөр Канадын нийслэл Оттава хотод автобус галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 34 хүн гэмтэж бэртжээ. Хоёр давхар автобусны урд хэсэг нь сайрч унатлаа галт тэргийг хүчтэй мөргөсөн байжээ. Автобусны жолооч Марк Коган гэх эр гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй нас барсан байна. Мөн эмнэлэгт хүргэгдсэн найман хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.
Зарим гэрчүүд галт тэрэг ирж байгааг автобусны жолоочид анхааруулсан ч тоогоогүй хэмээн мэдүүлээд байна. Харин зарим нь автобус хэвийн явж байхад л галт тэрэг мөргөсөн гэжээ. Мэдүүлгүүд ийм зөрүүтэй байгаа учир холбогдох албаныхан хэргийн шалтгааныг таамаглаж чадахгүй байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Канадад галт тэрэг бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 257 осол гарчээ.
Д.Идэр



























































