зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Их, дээд сургуулиудын эмч нартай уулзлаа

2013-9-19
0
ЖИРГЭХ

dsc_26431    Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар энэ жилээс эхлэн жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгохоор шийдвэрлэсэн. Энэ аяны хүрээнд оюутнуудад харъяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн хуваарийг Эрүүл мэндийн яамнаас батлан гаргасан.   

Тэгвэл өнөөдөр уг аяныг зохион байгуулагч ажлын хэсгийн гишүүд их, дээд сургуулиудын эмч, нийгмийн ажилтнуудтай уулзаж, санал солилцлоо. Энэхүү уулзалтад нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж буй 19 их, дээд сургуулийн 20 гаруй эмч, нийгмийн ажилтнууд оролцсон юм.

Их, дээд сургуулиудын эмч, нийгмийн ажилтнууд Эрүүл мэндийн сайдын санаачлагаар жил бүрийн 9 дүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласанд талархлаа илэрхийлж, цаг үеэ олсон, чухал арга хэмжээ болж байгааг онцолж байлаа.

 Хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудын дунд тохиолддог нийтлэг бэрхшээл нь эрүүл мэндийн даатгалын шилжүүлэг, өрх, дүүргийн эмнэлгүүдэд үзүүлэх гэхээр харьяаллын асуудлаас болж тусламж, үйлчилгээ авч чадахгүй үлддэг, өвдлөө гэхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байх зэрэг олон асуудал байдаг байна. Хэдийгээр их, дээд сургуульд ороход аймаг бүрт эрүүл мэндийн үзлэг хийдэг ч ихэнхдээ нэр төдий, танил талаараа яриулаад автоматаар эмч нарын гарын үсгийг авдаг ажээ. Тиймээс оюутнууд өөрсддөө ямар суурь өвчин байгаа мэдэхгүй явдгийг сургуулиудын эмч нар хэлж байна. Мөн их, дээд сургуулиудад ажиллах эмч, эмнэлгийн ажилчдын нэгдсэн удирдамж, стандарт гэж байдаггүй учраас багагүй хүндрэл гардаг байна.

Монгол Улсын Их Сургуулийн эмч н.Алтанцэцэг хэлэхдээ, “Манай сургууль 20 мянга орчим оюутантай. Хоёр их эмч, нэг сувилагч, нэг үйлчлэгчийн орон тоотойгоор ажилладаг. Бүх санхүүжилтээ сургуулийн захиргаанаас авдаг. Ачаалал үнэхээр их байдаг. Намар бүр шинэ ирсэн оюутнууддаа үзлэг хийгээд зөвлөгөө өгч шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд явуулдаг. Үнэндээ эргээд тэр хүүхэд маань үзүүлээд, эмчилгээ хийлгэсэн эсэх дээр хяналт тавьж чаддаггүй. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх гээд очихоор загнадаг, хүлээж авдаггүй, чирэгдэл ихтэй байдаг гэдгийг заримдаа оюутнууд хэлдэг л дээ. Сургуулийн нөхцөлд эм, тариа хийх боломж байдаггүй. Тэгээд өрхийн эмнэлэг рүү явуулахаар хийж өгдөггүй. Одоо энэ бүх байдал арилна гэдэгт найдаж байна. Оюутнуудад үйлчлэх эмнэлгүүдийн хуваарийг яамнаас албан ёсоор гаргасан байна. Эрүүл мэндийн яамнаас Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтраад сургуулийн эмч нарын стандартыг гаргах шаардлагатай байна. Нэг эмчид хичнээн оюутан үзүүлэх ёстой, халдвар хамгааллын дэглэм нь ямар байх, орчны шаардлага, ажлын байрны тодорхойлолт, үйл ажиллагааны стандарт үнэхээр дутагдаж байна” гэлээ.

Харин “Ач” анагаах ухааны дээд сургуулийн эмч Б.Маамуу, “Ер нь сургуулиудын эмч нарын бэрхшээл нэг байна. Энэ арга хэмжээг тогтмолжуулах хэрэгтэй. Оюутнууд эрүүл мэнддээ анхаардаггүй. Өдөрт идэж байгаа хоол нь ч чанаргүй байдаг. Тэгэхээр сургууль бүрийн хоолны газруудад шалгалт хийж, сургалт сурталчилгаа явуулж, сайжруулахгүй бол болохгүй болжээ. Оюутнууд өглөө өлөн гардаг, өдөр сургууль дээрээ чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй бэлэн гоймон, ямар махтай нь бүү мэд хуушуур, пирошки иддэг. Ингээд арав хүрэхгүй жилийн дараа бүгд ходоодны өвчтэй болно” гэсэн бол Сан дээд сургуулийн багш Б.Болормаа хэлэхдээ, “Манайхан эрүүл мэндийн даатгалын талаар сайн мэддэггүй. Өвдсний дараа биш өвдхөөсөө өмнө л үзүүлэх ёстой. Оюутнуудын дунд эрүүл мэндэд нь туйлын хортой нэг аюул байна. Тэр нь мансууруулах бодис, өвс татдаг зуршил газар авч байна. Хичээл дээр эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй нүд нь улайж, гөлийсөн хүүхдүүд их байдаг боллоо. Архи уусан юмуу гэхээр уугаагүй байдаг. Энэ бол маш хортой зүйл. Тиймээс аяны хүрээнд ч гэлтгүйгээр оюутан залууст мансууруулах бодисны хор хөнөөлийг таниулах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх хэрэгтэй” хэмээн өөрийн саналаа хэлж байсан юм.
ЭМЯ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (138.246.2.237)
    Eruul saruul zaluu humuusiig uzdeg emch nar shuu dee! Hiih ajilgui emch nar gesen ug! Duureg, klinikuudiin achaalaltai ih surguuliudyn achaallyg haritsuulah yum uu! Harin ch aztai emch nar! Iluu dutuu yum yrij hetsuu gej gonginohgui bailgui dee
    2013 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 59 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 42 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 42 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 42 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 42 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК