Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн охинд буу тулгасан талаар “CNN” мэдээллээ. Тони Блэрийн охин Кэтринийг найзуудынхаа хамт Лондон хотын төв явах үед нь буу тулгасан байна. Даваа гарагт болсон эл хэргийг цагдаа нар дээрэм хийхийг оролдсон байх гэж таамаглажээ. Учир нь Лондонгийн төвд буу тулган дээрэм хийхийг оролдлоо гэсэн адил гомдол 30 минутын өмнө цагдаа нарт ирсэн байжээ. Дээрх хоёр дуудлагад буу тулгасан этгээд юу ч аваагүй нь эргэлзээ төрүүлээд байгаа аж.
Хэргүүдийг нэг хүн хийхийг завдсан гэж сэжиглэж байна. Эхний дээрмийн дуудлагад буу тулгасан этгээдийг хар хувцастай, угладаг малгай өмссөн, нүүрнийхээ ихэнх хэсгийг далдалсан байсан хэмээн дүрсэлсэн бол Тони Блэйрийн охин ч мөн адил дүрслэл хэлсэн гэлээ.
Д.Идэр



























































