
“Jamaat- e-Islami” намын тэргүүн Делвар Хоссайн нийслэл Дака хотоос 250 км-т байрлах Мехепур дүүрэгт ажил хаягчид болон цагдаагийнхан мөргөлдөх үед амиа алджээ хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллийг баталгаажуулсан байна. Харин албаныхан Делвар Хоссайн бууны суманд өртөн амиа алдсан эсэх талаар мэдээлээгүй байна.
Орон нутгийн цагаар 19:00-д эхэлсэн мөргөлдөөний үеэр багадаа таван цагдаа гэмтэж бэртсэн гэлээ. Жагсагчид зам талбайг хааж байгаа учраас цагдаа нар эмх замбараагүй байдал үүсгэгчдийг тараахыг оролдсоноор мөргөлдөөн эхэлжээ.
Исламын намын зургаан гишүүнд бүх насаар хорих ял оноосны дараа олон мянган дэмжигчид 18, 19-ний өдрүүдэд үндэстэн даяар ажил хаяж, эрх баригчдыг эсэргүүцэж байгаа юм.
Д.Идэр