Америкийн хөрөнгө оруулалтын хоёр дахь том банк “JP Morgan Chase”
хуулийн зохицуулагчдад 920 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Энэ
нь АНУ-ын түүхэнд банкийг торгосон гурав дахь хэмжээний том торгууль
аж.

Америкийн хөрөнгө оруулалтын хоёр дахь том банк “JP Morgan Chase” хуулийн зохицуулагчдад 920 сая ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Энэ нь АНУ-ын түүхэнд банкийг торгосон гурав дахь хэмжээний том торгууль аж.
Тус банкны Лондон дахь эрх баригчид өнгөрсөн жилийн эхээр үүсмэл худалдаанд их хэмжээний алдагдал хүлээснээ худал мэдүүлсэн нь нэгдсэн улсын хуулийг зөрчсөн гэж үзэхэд хүргэжээ.
Энэ хэрэгт холбогдуулан хоёр мэргэжилтэнд ял тулгахаар ажиллаж байна. Тэд худалдааны алдагдлаа нууж худал мэдээлэл өгсөн гэх буруутгалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.
Д.Идэр