Байгаль орчныг хамгаалагч “Гринпийс” хөдөлгөөний хөлөг онгоцыг Оросын хуулийн хүчнийхэн эзлэн авсан талаар гишүүд нь мэдээлжээ. Хөдөлгөөний 29 гишүүнд буу тулгасан бөгөөд хөлөг онгоцыг нь Баренцевын тэнгист эзлэн авсан гэжээ. Онгоцыг эзлэгч 15 эрэгтэй угладаг малгай өмссөн байсан бөгөөд тэднийг аюулгүй байдлын ажилтнууд хэмээн таамаглаж байгаа аж. “Гринпийс” хөдөлгөөний дөрвөн гишүүн энэ явдлаас нэг өдрийн өмнө ОХУ-ын “Газпром Приразломная” газрын тосны зөвлөлийг өрөмдлөг хийхийг эсэргүүцсэн юм. Тиймээс онгоцыг нь эзэлсэн явдлыг эл хэрэгтэй холбоотой байх магадлалтай тайлбарлаж байна.
Эзлэгчдийг Оросын Дотоодын аюулгүй байдлын албаныхан хэмээн үзэж байгаа ч Москва энэ мэдээллийг няцаасан байна. Өмнө нь ОХУ-ын Гадаад хэргийн яам тус хөдөлгөөнийг түрэмгий, өдөөн хатгасан хүмүүс хэмээн шүүмжилж байсан юм.
Д.Идэр



























































