Өнгөрсөн шөнө 01:29 цагт “Фукушима” атомын цахилгаан станцын хавьд 5.8
баллын хүчтэй газар хөдөллөө хэмээн Японы цаг уурын нийгэмлэгээс
мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт станцаас 20 км-ийн гүнд байжээ.

Өнгөрсөн шөнө 01:29 цагт “Фукушима” атомын цахилгаан станцын хавьд 5.8 баллын хүчтэй газар хөдөллөө хэмээн Японы цаг уурын нийгэмлэгээс мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт станцаас 20 км-ийн гүнд байжээ.
Харин АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэн 5.3 баллын хүчтэй хөдөлсөн хэмээн зөрүүтэй мэдээлээд байна.
Одоогоор атомын цахилгаан станцыг хариуцсан “Тепко” компани үйлдвэрийн тоног төхөөрөмжид ямар нэгэн эвдрэл гарсан талаар мэдээлээгүй байна. Мөн цунамийн анхааруулга өгөөгүй байгаа аж.
Д.Идэр