
Шинзо Абэ үйлдвэрт зочилж, гурван цагийн турш танилцсаныхаа дараа энэхүү мэдэгдлийг хийсэн юм. Тэрээр 2011 оны газар хөдлөлт, цунамид өртөн эвдэрч гэмтсэн тав, зургаадугаар риакторыг хэрэглээнээс бүр мөсөн гаргахыг нь “Тепко” компанид даалгасан аж.
“Япон улс 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлдөхдөө Токиогийн аюулгүй байдалд баталгаа гаргаж өгсөн” хэмээн Шинзо Абэ хэлжээ.
Өнгөрсөн саруудад атомын цахилгаан станцаас олон мянган тонн цацраг идэвхит бодис бүхий ус алдагдсан хэргүүд гарсан нь олон улсын анхаарлыг татаад байсан юм. Шинзо Абэгийн энэ шийдвэрийн дараа үйлдвэрийн ойролцоо 5.8 баллын хүчтэй газар хөдөлсөн билээ. Японы Засгийн газар ч цацраг идэвхит бодисыг гадагшлуулахгүйн тулд мөсөн хана барих төсөлд олон мянган доллар зарцуулахаар төсөвлөсөн юм.
Д.Идэр