
Найман сар хагастай жирэмсэн эмэгтэй хүнд жинг өргөж дасгал хийж буй зургуудыг фэйсбүүктээ нийтэлсэн нь олны дунд маргаан өрнүүлжээ. Энэ сарын 15-ны өдөр нийтэлсэн түүний зургуудад 16 мянган хүн сэтгэгдэл үлдээгээд байна.
Эмэгтэй төрөх хугацаанаасаа хоёр долоо хоногийн өмнө ч хүнд жингийн дасгалаа үргэлжлүүлсээр байгаа юм. Зарим хүмүүс түүний шийдвэрийг зөвтгөж байгаа бол олонх нь хэтэрхий хувиа хичээсэн аймшигтай хэрэг хэмээн үзэж, хүүхдийнхээ амьдралыг эрсдэлд оруулж байна хэмээн буруутгажээ.
Харин аль хэдийнээ найман настай хүү, 12 настай охины ээж болсон Лиэ-Энне Эллисон “Би үргэлж спортоор хичээллэж ирсэн, тэр тусмаа фитнессээс салаагүй. Би дэмжсэн хариу илгээсэн хүмүүст талархаж байна. Харин үзэн ядагчид үзэн яд. Надад ямар ч хамаагүй. Энэ бол миний л амьдрал” хэмээн бичжээ. Тэрээр мөн “Би ээж байх дуртай, гэхдээ халуухан ээж баймаар” байна хэмээн бичсэн нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн байна.
Д.Идэр
















Сэтгэгдэл (2)