ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь хуралдааны үеэр нилээд тооны хоёр талын уулзалтуудыг хийж, БРИКС-ийн орнуудын Гадаа харилцааны сайд нарын зөвлөгөөнд оролцож, ойрхи дорнодын зохицуулалтын зуучлагч дөрвийн хуралдаан, ираны цөмийн хөтөлбөрийн «зургаагийн» уулзалт зэрэгт мөн оролцох юм гэж өнөөдөр оросын гадаад бодлогын удирдах газрын сайт дээр мэдээлжээ.Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай, тэр тусмаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын «таван» гишүүний хүрээнд ярилцахаар төлөвлөгдсөн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахими нартай урьд зөвшилцсөний үндсэн дээр сирийн хямралыг шийдэх арга замыг эрж хайх талаар асуудлыг хэлэлцэх аж.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68-р хуралдаан олон улсын аюулгүй байдал, терроризмтай тэмцэхээс авахуулаад энхийн үйл ажиллагааны санхүүжилт, дэлхийн улс орнуудын тогтвортой хөгжлийн талаар хүртэл бүтэн жилийн турш 174 асуудлыг авч үзэн хэлэлцэхээр 9-р сарын 17-нд цугларсан билээ.



























































