БНХАУ-ын шүүх топ улс төрч асан Бо Шилайг авлигал авсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутай хэмээн дүгнэжээ. Тиймээс Чунцин мужийн намын хорооны дарга асан Бо Шилайд бүх насаар хорих ял оноосон байна. Гэхдээ тэрээр давж заалдах эрхтэй юм. Жинан мужийн шүүхэд ялын тогтоол сонсгох үед ч Бо Шилай өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгсээр байжээ.
Худалдааны сайд, улсын томоохон хот Чунцины намын хорооны дарга асан 64 настай Бо Шилай Хятадын хамгийн ирээдүйтэй улс төрчийн нэг хэмээн тооцогдож байсан билээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт дэмжигчиддээ хандан шоронгоос бичсэн захидалдаа ямар ч гэм буруугүй хэмээн дахин мэдээллээд өөрт тохиолдсон зүйлүүд нь улс төрийн явуулга бүхий гүтгэлэг хэмээн мэдэгджээ. Мөн өөрийнхөө нэр төрийг заавал цэвэрлэнэ гэж тангаргаласан байна.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (4)