
Эх сурвалжийн мэдээлснээр Пешавар хотын Катедрал сүмд болсон халдлагыг амиа егүүтгэгч этгээд үйлдсэн байна. Террорист эр мөргөлчид олноор цугларсан цэгт буюу сүмийн орох хаалганы гадаа өөрийгөө дэлбэлжээ. Ням гаргийн залбирал дуусах үед тул сүмээс олон хүн гарч явсан байна. Хохирогсдын дунд хүүхдүүд ч байсан хэмээн эрх баригчид мэдээлээд байна.
Д.Идэр