ХБНГУ-ын Бундестагийн сонгууль өнөөдөр өглөө эхэлсэн билээ. Энэхүү сонгуульд Европын хамгийн хүчирхэг эмэгтэй Ангела Меркель гурав дахь удаагаа канцлерийн суудалд суухаар өрсөлдөж байна. Мөн түүний Христийн ардчилсан нам парламентад хамгийн олон суудал авна хэмээн таамаглаж байгаа аж. Социал демократ намаас нэр дэвшигч Пер Штайнбрукыг гэнэтийн ялалт байгуулж болзошгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Учир нь сүүлийн зургаан удаагийн сонгуульд энэ хоёр намын аль аль нь Германы засгийн эрхэнд гарч байсан билээ.
Сонгууль орон нутгийн цагаар ням гаргийн 08:00 цагт эхэлсэн бөгөөд улс даяар 16.00 цагт санал хураалтыг зогсоох юм байна.
Германы иргэд 18 наснаас эхлэн сонгох, сонгогдох эрхтэй бөгөөд энэ жилийн хувьд 61 сая 800 мянган хүн сонгуульд оролцох ба тэдний гурван сая нь анх удаагаа санал өгч байгаа аж. Бундестагт ялсан нам канцлерыг дэвшүүлэх бөгөөд канцлер Засгийн газраа байгуулдаг билээ.



























































