
Өнөөдөр зарласан сонгуулийн урьдчилсан дүнгээр Ангела Меркелийн тэргүүлсэн Христийн ардчилсан эвсэл, Христийн социал эвслийнхэн нийт 41,7 хувийн санал авчээ. Энэ нь Христийн арлчилсан намын хувьд сүүлийн арван жилийн хугацаанд авч байгаагүй хамгийн өндөр санал аж. Мөн энэ эвсэл парламентийн олонх болоход хоёр суудал дутаад байсныг ийнхүү нөхөснөөр түүхэн гэж нэрлэгдэж байна. Энэ амжилтийг хатагтай Ангела Меркелийн Европын хямралын үед хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлоготой холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Сэтгэгдэл (1)