Өчигдөр Пакистаны Пешавар мужийн христийн сүмийн гадаа дараалан
дэлбэрэлт болсноор олон хүн амиа алдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл
амиа алдагсдын тоо 75-д хүрсэн хэмээн албаныхан мэдээллээ. Мөн 120 гаруй
хүн гэмтэж бэртээд байгаа бөгөөд хүнд шархадсан хүн олон байгаа тул
амиа алдагсдын тоо нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна.

Энэхүү халдлагыг христүүдэд чиглэгдсэн хамгийн аюултай халдлага боллоо хэмээн мэдээлж байна. Ням гаргийн өглөөний мөргөлд олон хүн цугласан үед хоёр амиа егүүтгэгчид сүмийн хаалганы гадаа өөрсдийгөө дэлбэлсэн юм.
Хохирогсдын ар гэрийнхэн ард иргэдээ хамгаалж чадаагүй Засгийн газрыг шүүмжилж хэргийн газрын гадаа жагсаж эхэлжээ. Мөн Карачи хотод ч уг үйл явдлыг эсэргүүцэн олон зуун хүн жагссаныг цагдаа нар тараасан байна.
Халдлагыг талибан бүлэглэл хийсэн хэмээн сэжиглэж байгаа аж.