ОХУ Сирийн химийн зэвсгийг устгахад цэргийн тусламж санал болгожээ.

ОХУ Сирийн химийн зэвсгийг устгахад цэргийн тусламж санал болгожээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров телевизэд өгсөн ярилцлагадаа “ОХУ цэргийн бие бүрэлдэхүүнээ Сирийн химийн зэвсгийг устгах үйл ажиллагаанд туслуулахад бэлэн байна” хэмээн хэлжээ. Мөн тэрээр АНУ-ыг НҮБ-ын шийдвэрт сүрдүүлэг хийхийг ашигласан гэж буруутгажээ.
Олон улсын химийн зэвсгийг ажиглах байгууллага Сири улсад нийтдээ 1000 тонн химийн зэвсэг байна хэмээн мэдэгдсэн. Үүнийг ч Ерөнхийлөгч Башар Ал Ассад хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Гэхдээ АНУ-ОХУ хэлэлцээрВ.Путины цэргүүдийг уг үйл ажиллагаанд дайчлах эсэх нь тодорхойгүй байна.
Д.Идэр