БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандон мужийн нутгийг дайран өнгөрсөн Усаги
хуй салхинд багадаа 20 хүн амиа алдсан хэмээн тус улсын “CCTV”
мэдээллээ.

БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандон мужийн нутгийг дайран өнгөрсөн Усаги хуй салхинд багадаа 20 хүн амиа алдсан хэмээн тус улсын “CCTV” мэдээллээ. Хуй салхины улмаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн байна. Мөн 300 гаруй нислэг цуцлагдаж, усан онгоцны гол замуудыг хаажээ.
Хятадыг дайран өнгөрсөн энэ жилийн хамгийн хүчтэй салхи хэмээгдэж буй Усаги хуй салхи Тайвань, Филиппинийг дайран өнгөрөхдөө хоёр хүний амийг авч, олон арван хүнийг гэмтэж бэртэхэд хүргэсэн билээ.
Хуй салхи ирж буй мэдээгээр Шеньзений “Daya Bay” цөмийн цахилгаан станцын зургаан риакторын дөрвийнх нь үйл ажиллагааг багасгаад байсан юм.
Д.Идэр