АНУ-ын тэнгисийн цэргийн нисдэг тэрэг Улаан тэнгист осолдсон талаар Тэнгисийн цэргийн яам мэдээллээ. Нисдэг тэргэнд явсан таван албан хаагчийг хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Хайгуулын ажиллагаанд хэд хэдэн нисдэг тэрэг болон жижиг завиудыг дайчлаад байгаа аж. Бахрейнд байрлах Тэнгисийн цэргийн тавдугаар флотын мэдээлснээр уг флотод харьяалагддаг “MH-60S Knighthawk” нисдэг тэрэг нь өчигдөр Улаан тэнгисийн төв хэсэгт живсэн гэлээ. Одоогоор ослын шалтгааны тогтоогоогүй бөгөөд ямар нэгэн дайсагнасан үйл ажиллагаанаа болоогүй хэмээн мэдээлж байна.
Д.Идэр



























































