АНУ-ын телевизийн уран бүтээлийн шилдгүүдийг шалгаруулдаг 65 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол өчигдөр Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. Киноны Академийн шагнал, театрын Тонийн шагнал, хөгжмийн Грэммийн шагналтай дүйцэх энэхүү нэр хүндтэй шагналын төлөө 2012 оны 6 сарын нэгнээс 2013 оны 5 сарын 31-ний хооронд цацагдсан телевизийн шилдэг бүтээлүүд өрсөлдсөн юм. Энэ жилийн Эммигийн тэргүүн шагналыг "Breaking Bad" телевизийн олон ангит кино хүртжээ. Мөн ABC телевизийн "Modern Family" шилдэг инээдмийн цувралаар шалгарчээ. Харин Netflix компанийн "House of Cards" кино шилдэг найруулгатай уран бүтээлээр нэрлэгдсэн байна.
Хамгийн олон номинацид уран бүтээлээ өрсөлдүүлсэн HBO телевизийн "The Newsroom" киноны гол дүр Жефф Даниельс шилдэг эрэгтэй жүжигчнээр, "Homeland" киноны гол дүр Клайр Дэйнес шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртлээ.
“Нокиа” театрт 65 дахь удаагийн Эммигийн шагналыг хүртсэн эздийн жагсаалтыг хүргэе.
— Телевизийн шилдэг олон ангит кино: “Breaking Bad,” AMC.— Телевизийн олон ангит киноны шилдэг эрэгтэй жүжигчин: Jeff Daniels, “The Newsroom,” HBO.
— Телевизийн олон ангит киноны шилдэг эмэгтэй жүжигчин: Claire Danes, “Homeland,” Showtime.
— Телевизийн олон ангит киноны шилдэг туслах жүжигчин /эр/: Bobby Cannavale, “Boardwalk Empire,” HBO.
— Телевизийн олон ангит киноны шилдэг туслах жүжигчин /эм/: Anna Gunn, “Breaking Bad,” AMC.
— Телевизийн олон ангит киноны шилдэг найруулагч: David Fincher, “House of Cards,” Netflix.
— Телевизийн олон ангит киноны шилдэг зохиол: Henry Bromell, “Homeland,” Showtime.
— Шилдэг инээдмийн цуврал: “Modern Family,” ABC.
— Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Jim Parsons, “The Big Bang Theory,” CBS.
— Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Julia Louis-Dreyfus, “Veep,” HBO.
— Инээдмийн цувралын шилдэг туслах жүжигчин /эр/: Tony Hale, “Veep,” HBO.
— Инээдмийн цувралын шилдэг туслах жүжигчин /эм/: Merritt Wever, “Nurse Jackie,” Showtime.
— Инээдмийн цувралын шилдэг найруулагч: Gail Mancuso, “Modern Family,” ABC.
— Инээдмийн цувралын шилдэг зохиол: Tina Fey, Tracey Wigfield, “30 Rock,” NBC.
— Шилдэг богино хэмжээний цуврал: “Behind the Candelabra,” HBO.
— Богино хэмжээний цувралын шилдэг эрэгтэй жүжигчин: Michael Douglas, “Behind the Candelabra,” HBO.
— Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй жүжигчин: Laura Linney, “The Big C: Hereafter,” Showtime.
— Богино хэмжээний цувралын шилдэг туслах жүжигчин /эр/: James Cromwell, “American Horror Story: Asylum,” FX Networks.
— Богино хэмжээний цувралын шилдэг туслах жүжигчин /эм/: Ellen Burstyn, “Political Animals,” USA.
— Богино хэмжээний цувралын шилдэг найруулагч: Steven Soderbergh, “Behind the Candelabra,” HBO.
— Богино хэмжээний цувралын шилдэг зохиол: Abi Morgan, “The Hour,” BBC America.
— Шилдэг реалити хөтөлбөр: “The Voice,” NBC.
— Шилдэг цуврал: “The Colbert Report,” Comedy Central.
— Шилдэг цувралын зохиол: “The Colbert Report,” Comedy Central.
— Шилдэг цувралын найруулагч: Don Roy King, “Saturday Night Live,” NBC.
— Шилдэг бүжиг дэглэлт: Derek Hough, “Dancing With the Stars,” ABC.
Д.Идэр



























































