Францын цагдаа нар “Air France” компанийн нислэгийн ачаа тээшнээс 31 тэмдэглэгдээгүй чемодан илрүүлжээ. Сэжигтэй ачаануудыг шалгаж үзээд нийтдээ 1.3 тонн кокайн илрүүлсэн байна. Энэхүү их хэмжээний хууль бус бараа нь 270 сая ам.долларын үнэд хүрнэ хэмээн Францын цагдаагийн газраас мэдээлээд байна. Хууль бус тээшүүдийг өнгөрсөн бямба гарагт Венесуэлийн нийслэл Каракасаас Парис хүрэх нислэгийн үер илрүүлсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг өчигдөр хэвлэлүүдэд өгчээ.
31 чемодан хэн нэгний нэр дээр бүртгэгдээгүй байжээ. Харин зургаан зорчигчийг эл хэрэгт сэжиглэн байцаахаар авч явсан байна.
Энэ бол Парисын онгоцны буудлаас хамгийн их хэмжээгээр хар тамхи гаргахыг оролдсон хэрэг боллоо хэмээн Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Д.Идэр



























































