Дэлхийн олон оронд сангаа байгуулж томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн 83 настай тэрбумтан Жорж Сорос өнгөрсөн бямба гарагт гурав дахь удаагаа гэрлэлээ. Тэрээр өөрөөсөө 41 насаар дүү, эрүүл мэнд, боловсролын зөвлөгчөөр ажилладаг Тамико Болтон гэгч эмэгтэйтэй гэрлэсэн байна. Нью-Йорк дахь Соросын эдлэн газарт гурван өдөр үргэлжилсэн хуримын ёслолд нийтдээ 500 гаруй зочид оролцжээ. Тэдгээрийн дунд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким зэрэг улс төр, бизнесийн нэр хүндтэй хүмүүс олон байсан гэлээ.
Хосууд сүй тавьсан тухай мэдээлэл өнгөрсөн оны наймдугаар сард анх цацагдсан юм.
82 настай сүйт хархүү дэлхийн хамгийн баян хүнийн нэгд тооцогддог. “Форбс” сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг 20 тэрбум ам.доллар хэмээн мэдээлсэн билээ.
Жорж Сорос өмнө нь хоёр эхнэрээс салсан. Тэрээр экс эхнэртээ 1.9 сая ам.долларын харш авч өгөх амлалтаасаа буцсаны хариуд эхнэр нь түүнийг шүүхэд өгч 50 сая ам.доллар нэхэмжилж байсан юм.
Д.Идэр
































































Сэтгэгдэл (3)