
Тус байгууллагын гаргасан судалгаагаар Энэтхэг улсад гурван сая эмэгтэй биеэ үнэлж байгаа аж. Эдгээрийн 1.2 сая нь 18-аас доош насныхан буюу насанд хүрээгүй хүүхдүүд байдаг байна. Мөн бага насны буюу 9-12 насны охидыг хүчээр биеийг нь үнэлүүлэх явдал сүүлийн жилүүдэд эрс өссөнийг судлаачид цохон тэмдэглэж байна.
Хиймлээр үр тогтох чадваргүй болгох мэс засал хийлгэсэн дэлхийн эмэгтэйчүүдийн 40 хувь нь амьдардаг Энэтхэг улсад 21 минут тутамд нэг эмэгтэй хүчирхийлэлд өртдөг аж.
Эмэгтэйчүүд биеэ үнэлэх болсон нь боловсрол болон эдийн засгийн асуудлуудтай холбогдож байгаа хэмээн Үндэсний хүний эрхийн комисс тайлагнажээ. Энэтхэгийн нийт эмэгтэйчүүдийн нь гурваны нэг нь бичиг үсэг тайлагдаагүй байна. Мөн охид, бүсгүйчүүдийг гэр бүлийнхэн нь мөнгө олохыг шаардан улаан дэнлүүний гудамжруу явахыг тулгадаг байна.
Биеэ үнэлэгчид өдөрт 100 рупи буюу 1.6 ам.доллараар 10-20 гаруй эрд үйлчилж 1000-2000 рупи олдог байна. Энэ нь дундаж ажилчны өдрийн орлого болох 188 рупигээс хэд дахин их мөнгө аж.
Д.Идэр