“Apple” компани хэд хэдэн ухаалаг утсыг шинээр гаргасан нь өмнөх утастай харьцуулахад бат бөх биш байгааг судалгаагаар тогтоожээ. Техникийн аюулгүй байдлыг хангах “SquareTrade” байгууллага “Apple”-ийн шинэ утаснуудыг оролцуулаад таван ухаалаг утасны чанарыг харьцуулан судалсан байна. Бат бөх чанараараа хамгийн муу утсаар “Самсунг”-ийн GalaxyS4 шалгарчээ. Харин хамгийн бат бөх утсаар “Гүүгл”-ийн MotoX шалгарсан байна. “SquareTrade” ухаалаг утаснуудын чанарыг үнэлэхдээ 1-10 хүртэлх стандартад ангилжээ. GalaxyS4 долдугаар стандартад орсон нь хамгийн муу үзүүлэлт байжээ. Харин iPhone5S 5.5, iPhone5C зургаа, iPhone5 тавдугаар түвшинд бичигдсэн бол MotoX 4.5 түвшинд бичигдсэнээр чансаагаараа тэргүүлсэн байна.
Эцэст нь “Apple”-ийн хамгийн сүүлийн загварууд нь өнгөрсөн жилд гарсан iPhone5-тай харьцуулахад бат бөх биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тус компани өнгөрсөн баасан гаргаас эхлэн хурууны хээ мэдэрдэг iPhone 5S болон iPhone 5C шинэ загваруудаа худалдаалж эхэлсэн юм.
Д.Идэр





























































