Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн гудамжинд гэр шатаж байна
гэсэн дуудлагыг 04:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн
тасгийг гаргахад 5 ханатай гэр, 12 метр хашаа шатаж байсныг унтраасан байна.
Уг галд 63 настай эмэгтэйн 2 хөл, гарны хэсэг, 26 настайн эмэгтэйн баруун
хөлний шагай, улны хэсэг тус тус түлэгдсэн байсныг ЯТТ 103-ын эмчид
шилжүүлэн өгчээ. Түүнчлэн Баянзүрх
дүүргийн 5 дугаар хороо, Монелийн гудамжинд байшин шатаж байна гэсэн
дуудлагаар Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг
гаргахад замын өнгөт хавтан үйлдвэрлэх цехийн 40х10 метрийн хэмжээтэй
барилгын 10х10 метрийн хэмжээтэй хэсгийн дээвэр дотор талын хэсэг шатаж
байсныг шуурхай ажиллан унтраажээ. Гал түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна. Тиймээс иргэд цахилгаан хэрэгсэл, гал гаргаж болзошгүй эд зүйлээ байнга шалгаж байх хэрэгтэй юм.Д.Ундрах /24tsag.mn/


















































