Өнгөрсөн хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрөв, гал түймрийн зөрчлийн нэг, аврах ажиллагааны нэг, мэдээллийн нэг дуудлага ирж Нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангиудын бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад Портер загварын ачааны автомашины бүхээгний дотор талын хэсэг шатаж байсныг унтраажээ. Д.Ундрах /24tsag.mn/


















































