Өчигдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Хурд хотхоны дугаар байрны цахилгаан шатанд олон хүн гацсан байна гэсэн дуудлагыг 01:25 цагт өгснөөр Аврах, шуурхай салбарын тасгийг гаргаж шатны хаалгыг онгойлгон 22 настай 4 иргэн байсныг гаргасан байна. Ер нь сүүлийн үед цахилгаан шатанд гацсан гэсэн иргэдийн дуудлага өдөр алгасахгүй гардаг болсон нь олон нийтийг түгшээж байна. Уржигдар л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын 13 дугаар
байр 1 дүгээр орцны цахилгаан шатанд хүмүүс гацаад 1 цаг болж байна
гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 68 настай,
эрэгтэй цахилгаан шатанд гацсан байсныг гаргаж гэрийнхэнд нь хүлээлгэн
өгчээ.Д.Ундрах /24tsag.mn/


















































