Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр сургуулийн зүүн талд авто зам цөмөрч машин орсон байна гэсэн мэдээллийг 16.22 цагт өгснөөр холбогдох мэргэжилтэн очиход 3х3 метрийн хэмжээтэй 1,5 метрийн гүнтэй нүх цөмөрч, "Ниссан экстрелл" загварын суудлын автомашины урд тэнхлэгийн хэсэг орсон байсныг татаж гаргасан байна.Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн амны баруун талд авто зам дээр зам тээврийн осол болж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Мерсидес бенз загварын суудлын автомашин зам засварын ажил гүйцэтгэхээр ухсан нүхэнд унаж 28 настай эрэгтэй эрэгтэйн зүүн хөлний дунд чөмөг хугарч хүнд гэмтсэн байсныг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/



















































Сэтгэгдэл (1)