БНАСАУ алсын тусгалтат пуужинд зориулсан үл мэдэх бүтэц бүхий пуужингийн хөдөлгүүрийг туршсан талаар АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн харьяа АНУ, БНСУ-ын хүрээлэн мэдээллээ. Туршилт өнгөрсөн сарын 25-30-ны хооронд “Сохэ” туршилтын талбарт болсныг хиймэл дагуулын фото зургийн тусламжтайгаар авчээ. Энэ нь “Унха-3” пуужин зөөвөрлөгчийн хоёр дахь шат, Пхеньянд одоо боловсруулагдаж байгаа илүү хүчтэй пуужингийн хоер, гуравдугаар шатны хөдөлгүүрийн туршилтыг хийсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна.



























































