Иран болон ОХУ-ууд шинээр атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай “Press TV” мэдээллээ. Хэлэлцээрийг хоёр талын эдийн засгийн хамтарсан хороо саяхан баталсан хэмээн Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али-Акбар Салехи мэдэгдсэн байна. Бушехр станцын хоёр дахь хэсгийг барих ажиллагааг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү атомын цахилгаан станцын шинээр баригдах хэсэг нь 5000 мегаваттын хүчин чадалтай байна гэлээ.
ОХУ-ын “Росатом” цөмийн эрчим хүчний агентлаг Бушехрын хоёр дахь хэсгийг барихад Иранд туслах юм байна.
Хоёр талын өмнөх гэрээ ёсоор Иран улс 1000 мегаваттын хүчин чадалтай Бушехр атомын цахилгаан станцын эхний хэсгийн хоёр жилийн түр хугацаагаар удирдаж байгаа юм. Мөн түр хугацаа дууссаны дараа буюу энэ онд станц бүхэлдээ Ираны мэдэлд орох юм.
Д.Идэр



























































