
Шүүхээс мөн түр Засгийн газрыг Исламын ахан дүүсийн фондыг хурааж авахыг даалгажээ.
Исламын ахан дүүс нь Египетэд төрийн эргэлт болохоос өмнө томоохон намын хэмжээнд тооцогдож байсан юм. Харин өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгч Мохаммед Морсиг огцруулж, цэргийнхэн төрийн эрхийг авснаар ТББ-ыг исламын хөдөлгөөн төдий бүлэг хүмүүс хэмээн хавчих болжээ. Исламын ахан дүүсийн олон мянган гишүүн Мохаммед Морсиг суллахыг шаардан жагссанаар цагдаа нартай мөргөлдөж, олон зуун хүн амиа алдсан юм.
85 жилийн настай Исламын ахан дүүс хөдөлгөөний үйл ажиллагааг 1954 онд мөн Египетийн цэргийн эрх баригчид хориглож байсан юм. Харин хөдөлгөөнийхөн Исламын ахан дүүсийг ТББ хэмээн бүртгүүлээд байжээ.
Д.Идэр