
Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнууд мансууруулах бодис авч явсан машин илрүүлжээ. Өнгөрсөн ням гарагт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Таац” дэлгүүрийн орчимд сэжиг бүхий “Toyota Allion” маркын автомашиныг шалгахад 27 настай Б нь найз О-ын хамт автомашиныхаа арын багажинд мансууруулах төрлийн ургамал авч явсныг илрүүлсэн байна. Хэргийг Тус дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/