
Харин одоогоос 1.75-3.25 тэрбум жилийн хугацаанд дэлхий нарны системимйн амьдрал бий болсон тохиромжтой бүсээс халуун бүс рүү нүүнэ хэмээн үзэж байна. Тиймээс манай дэлхий 1.75 тэрбум жилийн дараа сөнөж мэднэ хэмээн Зүүн Английн их сургуулийн судлаачид дүгнэж байна.
Гэхдээ дэлхий халуун бүс рүү орохоос өмнө амьдрал үргэлжлэх өөр газрыг нээж чадах юм бол хүн төрөлхтөн амьдарсаар л байж болох юм гэжээ. “Хэрвээ бид тухайн үед өөр гараг руу нүүх шаардлага гарвал Ангараг гариг хамгийн тохиромжтой байх болов уу” хэмээн судалгааны багийн ахлагч Энврью Рашби ярьжээ. Ангараг гариг нь тухайн үед амьдрал үргэлжлэх боломжтой бүсэд байх хамгийн ойр гариг бөгөөд одоогоос зургаан тэрбум жил хүртэл ямар нэгэн аюулд өртөхгүй хэмээн тооцоолж байна.
Д.Идэр