Ираны Гадаад хэргийн сайд Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь хуралдааны үеэр дэлхийн зургаан том оронтой цөмийн хөтөлбөрийнхөө талаар хэлэлцэхээр болжээ. Тегераны цөмийн хөтөлбөрийн тухай уулзалт энэ долоо хоногт болно хэмээн АНУ, Европын холбооны эх сурвалжууд мэдээлсэн байна. Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жаяд Зарифын зохион байгуулах хэлэлцээрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри оролцох нь тодорхой юм. Энэ нь АНУ болон Ираны хувьд 1979 оны исламын хувьсгалаас хойш цөмийн хөтөлбөрийн талаар нүүр тулан ярилцаж буй хамгийн өндөр түвшний уулзалт болох юм.
Хэлэлцээрт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон болох Их Британи, БНХАУ, Франц, ОХУ, АНУ-аас гадна Германы төлөөлөгчид оролцох аж.
Үүнээс өмнө Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухани цөмийн хөтөлбөрийн хэлэлцээг урьдчилсан болзол тавилгүйгээр хийх боломжтой хэмээн мэдээлсэн билээ.
Д.Идэр



























































