Санхүүгийн зохицуулах хорооноос “Үнэт цаасны төлбөр тооцооны системийн эрсдлийн удирдлага, олон улсын санхүүгийн зах зээл дэх кастодианы үйл ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурлыг өчигдрөөс эхлэн Чингис зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд Япон, Солонгос, Хонконг, Английн зохицуулагч байгууллагуудын төлөөлөгч нар оролцож байгаа юм. Уг үнэт цаасны төлбөр тооцооны системийн талаарх хэлэлцүүлэг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үр дүнд манай улсын үнэт цаасны төлбөр тооцооны тогтолцооны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зөвлөмж гарах аж.

















































