“Apple” компани өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан iPhone5S болон 5C загваруудаасаа гурав хоногийн дотор есөн сая ширхгийг худалдаалсан хэмээн мэдээллээ. Энэ нь “Apple” хийгээд бусда ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хувьд нээлтийн долоо хоногтоо хамгийн олныг борлуулсан рекорд болоод байна. Үүний улмаас “Apple”-ийн хувьцаа өчигдөр 6 хувиар өссөн байна.Өнгөрсөн жил тус компани iPhone5-аа худалдаанд гаргахад нээлтийн долоо хоногтоо таван сая ширхэгээр борлогдож байсан юм.
Энэ жил өнгөрсөн жилийн амжилтыг бараг хоёр дахин нугалсан нь iPhone5S болон 5C шинэ загваруудаа БНХАУ-д зэрэг худалдаанд гаргасантай холбоотой аж. Өнгөрсөн жил iPhone5-ийг 12 дугаар сар хүртэл томоохон зах зээлд тооцогддог Хятадад худалдаалж эхлээгүй байсан юм.
Алтан шаргал, мөнгөлөг болон саарал өнгөөр худалдаанд гарсан iPhone5S АНУ-д 199-399 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм. Харин хөх, ногоон, ягаан, шар, цагаан өнгөөс сонгох боломжтой iPhone5C 99-199 ам.долларын үнэтэй байна.
“Apple” компани шинэ загваруудаасаа эхний гурван сард 34-37 тэрбум ам.долларын ашиг хүртэнэ хэмээн тооцоолж байсан бол одоо энэ ашиг хэд дахин нэмэгдэж магадгүй хэмээж байна.
Д.Идэр






























































Сэтгэгдэл (1)