
“Манай “Дальян Ванда” компани Хятадын төдийгүй зах зээлд тэргүүлэх кино студийн цогцолборыг барина” хэмээн тэрбмутан Ван Жианлин өчигдөр мэдээлжээ.
Түүний мэдээлснээр Киньдао мужийн кино хотод 20 томоохон студи баригдах юм байна. Мөн 10 мянган метр.кв хэмжээтэй усан доорх кино студи барих бөгөөд энэ нь усан доорх дэлхийн хамгийн том кино студи болно гэлээ. Цогцолборт кино судлалын төв байгуулахаас гадна Хятадын болон дэлхийн кино оддын лааны баримал хөшөөг музей болгон дэлгэх юм байна. Мөн жуулчдыг татахын тулд усан онгоцны зогсоол, дээд зэрэглэлийн найман зочид буудал, парк зэргийг ч барихаар шийджээ.
Кино хотын цогцолборын эхний хэсгийг 2016 оны зургаадугаар сард нээхээр ажиллаж байгаа бөгөөд цогцолбор 2017 оны зургаадугаар сар гэхэд бүрэн баригдаж дуусах аж.
Ноён Ван Жианлин кино хотод жил бүр олон мянган телевизийн шоу хийгдэхээс гадна Хятадын кино үйлдвэрлэлийн 50 гаруй компани 100 гаруй кино бүтээнэ хэмээн төлөвлөжээ. Тэрээр ойрын таван жилд БНХАУ кино зах зээлээрээ дэлхийд тэргүүлнэ хэмээн үзэж байна.
Хятадын “Форбс” гэгддэг “Hurun” сэтгүүл энэ сард Ван Жианлинийг 22 тэрбум ам.долларын хөрөнгөөр нь тус улсын хамгийн баян хүн хэмээн зарласан юм.
Д.Идэр