Дэлхий нийтийн хэмжээнд ХДХВ-ээр халдварлагчид болон энэ өвчинтэй холбогдон амиа алдагсдын тоо эрс буурсан хэмээн НҮБ-аас өчигдөр мэдээллээ. НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхий даяар нийтдээ 35.3 сая хүн ДОХ-ын халдвараар өвчилсөн хэмээн бүртгэгджээ. Харин шинээр халдварлагдсын тоо жилээс жилд буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн онд 2.3 сая хүн шинээр ДОХ-ын халдвар тээгч болсон нь өмнөх жилийнхээс 0.2 саяар буурсан үзүүлэлт аж.
ДОХ өвчнөөр 2005 онд 2.3 сая, 2011 онд 1.7 сая хүн амиа алдаж байсан бол 2012 онд 1.6 сая болж буурсан байна.
Өнгөрсөн онд дэлхийн нийтээр ДОХ-той тэмцэхэд 18.9 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Д.Идэр



























































