
Хойд Солонгост худалдахыг хориглосон зэвсгийн жагсаалтад цөмийн зэвсэг, пуужин хийх технологи, химийн болон биологийн зэвсэгт хамаарах бүтээгдэхүүнд багтаж байгаа аж.
Барууны орнууд Хятадыг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс болж Хойд Солонгост хатуу хандаж, НҮБ-ын хоригийг хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн эрс шүүмжилж байсан. Хэдийн тийм боловч сүүлийн хэдэн сар Бээжин, Пхеньяны харилцаа таагүй болж байгаа гэж BBC-гийн сурвалжлагч дүгнэжээ.