Кенийн Засгийн газар "Вэстгэйт" худалдааны төвд болсон халдлагын дараа орон даяар гурав хоногийн гашуудал зарлаад байна. Худалдааны төвд Исламын жихадистууд энгийн иргэдийг барьцаалж, 67 хүн нас барж, 175 хүн гэмтсэн юм. Хуулийнхан одоогоор 11 жихадистыг барьсан гэж мэдээлж байна. Мөн энэ хэрэгт Их Британы, Америкийн иргэд холбогдсон гэх мэдээлэл тараад байгаа юм. Кенийн дотоод хэргийн сайд хэлэхдээ "Бид одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Одоогоор нэг англи эмэгтэй, хоёр юм уу гурван америк иргэнийг халдлагад холбоотой гэж сэжиглэж байна" гэжээ. "BBC"-ийн мэдээлснээр халдлагад амиа алдсан хүмүүсийн дунд Франц, Канад, Австрали, Энэтхэг, Хятад зэрэг 18 орны иргэд байжээ.




























































Сэтгэгдэл (1)