
Хятадын шүүхээс хоёр настай охиноо шидэж, амь насыг нь хороосон этгээдэд цаазаар авах ял оноолоо. 39 настай Хан Лей эхнэр н муудалцсан уурандаа бяцхан охиноо тэрэгтэй нь авч шиджээ. Охин эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа даалгүй удалгүй нас барсан байна. Тэрбээр шүүх хурлын үеэр өөрийгөө согтуу байсан гэж мэдэгдээд "хүүхдийн тэргийг дэлгүүрийн түрдэг тэрэг гэж андуурсан. Тэр дотор хүүхэд байсан гэж мэдээгүй" гэжээ.
Энэ хэрэгт олон нийт ихэд дургүйцсэн байна. Шүүх хурал 9 дүгээр сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү цаазын ял оноолоо. Түүнийг нэг жил шоронд хорисны дараа цаазын ялыг гүйцэтгэх юм байна.
Сэтгэгдэл (1)