
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт Балокистан хотын зүүн хойд хэсгийн Араван дүүргээс 13 миллийн зайд буюу газрын гадаргаас 20 км-т байжээ. Газар хөдлөлтийн дараа шинэ арал Гдавар боомтын ойролцоо гарч ирсэн нь гамшиг ямар хүчтэй байсныг баталж байгаа юм.
Балокистаны зургаан дүүргийн иргэд гамшигт илүүтэй өрөтөд байгаа юм. Тухайлбал, Араван дүүргийн барилга байшингийн 90 орчим хувь нь газрын хөрстэй тэгшлэгджээ.
Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох дүүргүүд рүү, харин хүнд гэмтсэн хүмүүсийг Карачи хот руу нисдэг тэргээр тээвэрлэж байна.
Д.Идэр



